Peak.mn
04 сарын 13, 2022
Тун удахгүй 2022.05.01-с эхлэн "ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ" хэрэгжиж хүний биологийн давтагдашгүй өгөгдлөөр ирц бүртгэх боломжгүй болсныг та мэдэж байгаа юу?
Тиймээс бид танд хурууны хээ буюу биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ажилтны ирц бүртгэх цоо шинэ TIMELY.MN платформыг танилцуулж байна.
TIMELY ГЭЖ ЮУ ВЭ?
Timely.mn нь Location based аппликэйшн бөгөөд ХХНХолбоотой хуулийн шаардлагад бүрэн нийцсэн платформ юм. Нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр ажилтан Timely апп-аар ИРЭХ/ЯВАХ цагаа бүртгүүлж, админ нь (захирал, менежер, болон хүний нөөц) апп болон вебээр ажилтнуудынхаа цаг бүртгэлийг бүрэн хянах боломжтой бөгөөд та хэдэн ч ажилтантай байсан ашиглаж болно.
АЖИЛТАН ЦАГАА ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Ажилтан TIMELY.MN аппликэйшнээрээ ирэх болон явах товчийг дарах ба систем тухайн ажилтны байршлыг байгууллагын байршилтай харьцуулан таарсан тохиолдолд цагийг амжилттай бүртгэдэг.
Мөн ажилчид TIMELY аппликэйшнээр админаас үүсгэж өгөх QR кодыг уншуулж ирэх явах цагаа бүртгүүлж болно. Тухайн QR код нь 5 секунд тутам шинэчлэгддэг тул зургийг нь дараад өөр газраас бүртгүүлэх боломжгүй юм.
Үүнээс гадна байгууллагын Wi-Fi-ийг бүртгэж авснаар ажилчид тухайн Wi-Fi-аар цагаа бүртгүүлэхэд бүртгэл нь амжилттай баталгааждаг.
TIMELY.MN ПЛАТФОРМЫН ДАВУУ ТАЛ НЬ:
✔Нэмэлт төхөөрөмж болон үнэмлэх карт шаардлагагүй;
✔Удирдах албан тушаалтан хүссэн үедээ ирцийн тайлангаа харах, хянах, татаж авах /өдрөөр, ажилтнаар, дэлгэрэнгүй/
✔Ажилтан өөрийн ирц болон цалингийн тооцооллоо харах, хянах;
✔Ажилтан илүү цаг, чөлөө, гадуур ажиллах гэх мэт хүсэлтүүд илгээх;
✔Ажилтандаа хэрэгтэй мэдээ, мэдээлэл илгээх /pdf file, зураг, гэрээ гэх мэт/;
✔Ажилтны уян хатан цагийн тохиргоо хийх;
✔Ажилчдаасаа санал асуулга судалгаа авах;
✔Нэг ажилтан дээр олон байршил оруулах ;
✔Байгальд ээлтэй, цаасны хэрэглээг бууруулах олон давуу талтай.
ХЭЧНЭЭН ХАРИЛЦАГЧТАЙ ВЭ?
Манай аппликэйшнийг 2 худалдагчтай хувиараа бизнес эрхлэгчээс эхлээд 400 ажилтантай Зетта глобал ХХК ашигладаг. Мөн ШУТИС, BRB, UBCAB, ZOCHIL, GEM INTERNATIONAL, ТҮМЭНШУВУУТ, ЦАХИУР ГРУПП гэх мэт 100+ байгууллагуудтай гэрээтэй хамтран ажиллаж байна.
ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
TIMELY.MN нь таны цаг болон зардлыг хэмнэнэ.Та манай онлайн бүртгэлээр дамжуулан нэвтрэх эрх шинээр үүсгэхэд ердөө л 3 минут зарцуулахад хангалттай. 14 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглаж, туршихыг хүсвэл:
Вэб сайт: https://timely.mn/
FB page: https://www.facebook.com/Timely.mn
Утас: 7505-9955, 9055-9055, 9111-2220
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.89.153] ・ 2023.03.22 Хариулах
Ашиглаад эхэлсэн шүү ёстой амар байна. TV8
Зочин [139.5.216.244] ・ 2022.04.13 Хариулах
boljiinashvv, :) gehdee hunii utsaar orood burtguuleed bh bolomjgui bizdee8 bodson l bh daa
Зочин [156.146.59.32] ・ 2022.04.13 Хариулах
burtguuleed ashiglaad uzlee bolj bna hh, turshiltiin hugatsaa duusahaar ashigliidaa
Зочин [202.126.89.166] ・ 2022.04.13 Хариулах
Хэрэгтэй шийдэл гаргажээ. Холбогдоно оо.
Зочин [202.21.124.130] ・ 2022.04.13 Хариулах
manai zaluuchuud chadaj bainashdee, kart tuhuurumjgehgui amar yum bishvv
Зочин [202.55.188.93] ・ 2022.04.13 Хариулах
Яг хайж байсан бүтээгдэхүүн байна даа
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs
Холбоотой мэдээ
Нийгэм
Өнөөдрөөс эхлэн ажлын цагийг хурууны хээгээр бүртгэвэл хууль зөрчсөнд тооцогдоно
Б.Баясгалан ・ 05 сарын 02, 2022
Дэлхий
2021 оны хамгийн түгээмэл нууц үгс
Х.Оргил ・ 01 сарын 12, 2022
Нийгэм
Танд хэрэгтэй: Ebarimt руу нэвтрэх код, нууц үгээ сэргээх заавар
Б.Баясгалан ・ 11 сарын 15, 2019
Сошиал ертөнц
Таны нууц үгийг хакердах боломжтой юу?
・ 04 сарын 22, 2019
Технологи
Анхаар: Нууц үгээ Ctrl+C хийж копиддог бол хувийн мэдээллээ алдах боломжтой
Х.Оргил ・ 10 сарын 30, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.