Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн цаг агаарын мэдээ: Хур тунадас: Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 0 градус орчим байна. БАГАНУУР ОРЧМООР: Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 0 градус орчим байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
2021 оны 04 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |