Трамп Хятадыг ятгаж чадах уу

Г.Сайнзаяа
11 сарын 09, 2017

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзана. Олон улсын ажиглагчид ноён Трампын Умард Солонгост үзүүлэх шахалт Хятадаас дэмжлэг авч чадах эсэхэд голчлон анхаарч буй. Америк Умард Солонгост ийн хориг тавьж байгаа нь тус улс цөмийн бөмбөг, цөмийн баллистик пуужин бүтээж байгаатай холбоотой. Харин Умардын зүгээс тусгаан тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс зэвсэг бүтээж байгаа гэсэн хариулт өгсөөр. 

Ерөнхийлөгч Трамп Азийн таван орноор айлчилж буйн гурав дахь нь Хятад боллоо. Ноён Трамп болон Тэргүүн хатагтай Мелания Трамп Хориотой хотод ноён Ши болон түүний гэргий Пэн Лиюаньтай хамт аялжээ. 

Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш Ши даргатай гурав дахиа уулзсан нь энэ. Тэрбээр Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүдтэй уулзахдаа Умард Солонгост шахалт үзүүлж, цөмийн статусаас татгалзах нь ямар чухал болохыг хэлжээ. Трамп “Хариуцлагатай улс орнууд хүчээ нэгтгэж Умардын хүчийг сулруулж, гаднаас ямар нэг дэмжлэг авахыг нь хориглох хэрэгтэй” хэмээсэн байна. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.