АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг сүйрүүлж чадахаар төлөвлөгөө бэлдсэн байгаа. Ноён Трамп тус улсын Гадаад хэргийн сайд Ли Ён Хогийн өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлд ийнхүү хариу өглөө. Ли Ён Хо “Трампын хийж байгаа мэдэгдлүүд дайн өдөөж байгаа хэрэг, үүний эсрэг арга хэмжээ авах бүрэн эрх Пхеньянд бий. АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Хойд Солонгосын агаарын замд нэвтрээгүй байсан ч буудах эрхтэй” гэсэн юм. 

Ерөнхийлөгч өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийнхэнд “Бид хоёр дахь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Тийм ч таатай арга биш, Хойд Солонгос сүйрэх болно. Цэргийн арга гэсэн үг” гэсэн байна. Түүнчлэн тэдний хийж байгаа цөмийн бөмбөг ганц манайд биш, бүхий л дэлхийд аюул учруулж буй хэрэг гээд бусад орныг ч Хойд Солонгосын эсрэг нэгдэхийг уриалжээ.