Толгойтын замыг 9 хоног хаана

Х.Оргил
07 сарын 03, 2018

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.

Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 м замын хөдөлгөөнийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр боллоо.

Замын хөдөлгөөнийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цагт нээнэ гэж Авто зам хөгжлийн газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

зам гарц зам хаах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.