Т.Ганболд: Би шударга бусын хонгилын 9 эрүү шүүлтийг нь амсч, даваад гараад ирсэн юм

Х.Оргил
01 сарын 10, 2019

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүдийн бойкот хоёр дахь удаагаа жагсаал, цуглаанаар үргэлжилж байна. Энэхүү цуглаанд Сүхбаатарын талбай дүүрсэн олон хүн цуглаад байна. Жагсаалд улс төрч, иргэний нийгмийн байгууллагууд, олны танил уран бүтээлч, яруу найрагч нар ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо өргөсөөр байна. Дөнгөж сая "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн захирал Т.Ганболд ирж үг хэллээ. 

Тэрбээр,

"Би 1990 онд, 18-хан настай хүүхэд байхдаа ардчилсан хувьсгалыг дэмжин найзуудынхаа хамт жагсаж явлаа. Тэр үед бид ихийг хүсч мөрөөдөж, гал халуун сэтгэлээр тэднийг дэмжиж, итгэж явсан юм. Гэхдээ хурганы арьс нөмөрсөн чононууд байсныг бид мэдсэнгүй. Тэд өнөөдөр ард түмэн, Монгол улсынхаа мөнгөөр туйлсан, шударга бусын хонгилыг үүсгэсэн тарган цатгалан улс болсон. Тэмцэхээр, үнэнийг нь хэлэхээр дарамталдаг, хувийн өмчид халддаг. Гэхдээ энэ цаг үе өнгөрсөн. Эцсийн эцэст үнэн ялна. Би энд хэний захиалгаар ирээгүй. Миний ард ард түмэн л байгаа. Хүн бүхэнд тэгш, шударга боломж байх ёстой. Харамсалтай нь Монголд байдаггүй юм, тэр тэгш боломж гээч нь. Үүний л төлөө дуу хоолойгоо өргөхөөр ирсэн. Үүнийг ч би хэлэх эрхтэй хүн. Яагаад гэвэл би үүнээс болж 9 эрүү шүүлтийг нь амсч, даваад гараад ирсэн юм.  Монгол бол хөрсөндөө дааж ядсан баялагтай улс. Үүнийг 3-4 бүлэглэлийн 30-40 хүн биш, Монгол улсын 3 сая иргэн хүртэх ёстой. Хэрэв тэгж чадвал бид энэ талбайд шударга ёсны төлөө бус баяр тэмдэглэхээр л ирдэг болно" гэлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.