Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна

С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.

С.Анхбаярын тухайд "Эрдэнэт" үйлдвэрт их хэмжээний шахаа хийсэн гэх хэргээр шүүж төрд ажиллах эрхийг нь гурван жилээр хассан байна. Жилийн өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ “Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам.долларын шахааг “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн талаар мэдэгдэж байсан юм.