Озэки Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнэ Токио хотын Кото дүүргийн Томиока Хачимангү сүмд нутгийн бүсгүй Ц. Доржхантай гэрлэх ёслолоо хийжээ.

Тэрбээр мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөх. Дээд зиндаа болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж явсан нэгэн билээ. Гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурсан Тэрүнофүжи 2019 оны 3 сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны 5 сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, эхний тэмцээндээ түрүүлсэн түүхтэй.