Т.Аюурсайхан: 37 гишүүн Засгийн газрыг огцруулахгүй гэдэгт санал нэгдэж, гарын үсэг зурлаа

Б.Баясгалан
11 сарын 27, 2018

Засгийн газрыг огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлгийн хурал дээр үүргээ хангалттай биелүүлээгүй, 60 тэрбумын хэрэг зэрэгт холбогдсон учир УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан үүргээсээ огцрохыг шаардсан. Үүний дараагаар Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

МАН 64 гишүүнтэй. Үлдсэн 37 гишүүн өнөөдөр Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэгдэж, гарын үсэг зурлаа" хэмээн мэдэгдлээ.


Холбоотой сэдвүүд

ман т.аюурсайхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.