Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өчигдөр 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгалаа. 

Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршиж буй. Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өнөөдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төсөл хэрэгжүүлэгчээр "Монголын төмөр зам" ТӨХК, хяналтын зөвлөхөөр "Тавантолгой төмөр зам" ХХК, доод бүтцийн гүйцэтгэгчээр "Зэвсэгт хүчний жанжин штаб", дээд бүтцийн гүйцэтгэгчээр "Улаанбаатар төмөр зам" ХНН, бусад туслан гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам