Л.Дэлгэрмаа
05 сарын 22, 2024
Маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх зорилготой ШИМТ+ Боловсрол ХХК нь STEM тоглоом дээр суурилсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг, сургуулиудыг чадавхжуулан ажиллаж буй. Тус компани таван жилийнхээ ойн хүрээнд таван настнуудын STEM боловсролын олимпиад болох Mongolia GREENMECH тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.
ШИМТ Kinder цэцэрлэгийн хөтөлбөрийг өдгөө 21 аймгийн 200 гаруй цэцэрлэг хэрэгжүүлдэг. Тэд цэцэрлэг дээрээ тоглонгоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик, гоо зүйн боловсролыг эзэмших боломжийг хүүхэд багачууддаа олгодог юм.
Тиймээс бяцхан зохион бүтээгчдэд “XXI зууны зорилтот ур чадвар”-ыг эзэмшүүлэхэд багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид бие биеэсээ харилцан суралцах, урам зориг өгөх, идэвхжүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаршуулахаар Mongolia GreenMech 2024 тэмцээнийг энэ жил зөвхөн 5 настнуудын дунд зохион байгуулжээ.
Тэмцээний сүүлийн шатанд 30 цэцэрлэг буюу 13 аймгийн 120 хүүхэд, 30 багш оролцож, 5 сэдвээр хурд хүч, авхаалж самбаа, бүтээлч шийдлээ уралдуулсан байна. Тодруулбал,
Бяцхан “эрдэмтэд”:
- Ногоон дэлхий
- Монгол ахуй
- Ухаалаг хот
- Ирээдүйн инженерүүд
- Эх дэлхийгээ хайрлая зэрэг таван сэдвээр бүтээлч шийдлээ сорьсноос Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэгийн баг түрүүлж, Индонез улсад зохион байгуулагдах World Green Mech тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон байна.
Бяцхан инженерүүд улсынхаа хамгийн тулгамдсан асуудлууд болох хот байгуулалт, түгжрэл, байгаль орчны асуудал, монгол ёс заншлаа инновацитай хослуулах байдлаар шийдэл боловсруулж бүтээлээ хийсэн нь онцлог болжээ.
Тайванийн Gigo брэнд хүүхдийг багаар ажиллах, хөгжилдөнгөө шинжлэх ухаанч мэдлэгийг эзэмших, бүтээлч шийдлийг дэмжих World Green Mech тэмцээнийг өдгөө 19 дэх жилдээ зохион байгуулна. Энэхүү тэмцээнд улсаасаа шалгарсан багууд өрсөлддөг уламжлалтай. Манай улсаас анх удаа оролцох эрхийг ийнхүү Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэгийнхэн хүртлээ.
ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД:
Тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.