Таван хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн ч загварын ертөнцийг шуугиулсан бүсгүй

Х.Оргил
08 сарын 20, 2019

Пари Сайдавно бол Тажикстан төдийгүй дэлхийн загварын ертөнцөд од болон цойлж яваа бүсгүй. Хэдхэн жилийн өмнө тэрбээр таван хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн байдаг. Нутгийн ёс заншлын дагуу эрт гэрлэн найман жилийн дотор 3 охин хоёр хүүтэй болон үлджээ. Угийн залуу гоо үзэсгэлэнтэй тул нөхөр нь нөхөр нь эрхлүүлдэг ч харддаг ч. Тиймээс тэр хуульч мэргэжил эзэмшсэн ч ажил хийх тухай бодож ч үзээгүй аж.

 Бага хүү нь дөнгөж ой хүрч байхдаа нөхрөө гэнэт алдсан тэрбээр амиа хорлох тухай бодож байлаа. Түүнд энэ хүнд өдрүүдэд зүрх сэтгэл нь ямар ч итгэл найдвар үлдээгүй мэт хоосон санагдсан хэрэг. Харин аз болоход энэ өдрүүдэд тэр гэрэл гэгээг олж харсан юм. 

Энэ бол түүний хүүхдүүд. Тэр хүүхдүүдийнхээ төлөө ийм тэнэг алхам хийхгүй гэж шийдсэн хэрэг. Харин ч хүүхдүүддээ эцгийнх нь орон зайг үгүйлэгдэж, бяцхан зүрхийг нь шаналгахгүй гэсэндээ бүр ч ихээр цаг гаргаж эхлэв.
 Амьдралд хайртай болж фэйсбүүкд ч идэвхтэй болов. Гэтэл аз  таарах нь тэр. Түүний фэйсбүүкт оруулсан зургийг нь харсан Тажикстан загвар зохион бүтээгч загварын ертөнцөд хөл тавих санал тавьлаа. Энэ бүхэн дэндүү гэнэтийн байсан тул тэр зөвшөөрсөнгүй. Гэрийнхэндээ энэ талаар дуулгатал ээж дүү нар нь түүнд итгэж байгаагаа, өөрийгөө сорьж үзэх цаг болсон гэдгийг бат итгэлтэйгээр хэлжээ. Харин эрчүүд нь тийм ч таатай хүлээж авсангүй. Ингээд тэр дахин энэ талаар бодож уг саналыг хүлээн авсан байна.

 Ингээд тэр жирийн нэгэн гэрийн эзэгтэйгээс загвар өмсөгч, жүжигчин болов. Бас Астанад болсон "Miss world beauty"  тэмцээнд түрүүлж амжилтын замналаа эхэлжээ.Түүнд энэ бүхэн зүүд мэт санагдаж байв. Гэвч амьдрал өөртөө итгэлтэй, өөдрөг хүмүүсийг үргэлж урамшуулж байдаг билээ. 

Пари Сайдавно одоо европын орнуудын загварын агентлагуудтай том гэрээ хэлцэл хийчихсэн. Хүссэн үедээ зугаалж, хүүхдүүдтэйгээ жаргал дүүрэн амьдарч явна. 

Гэхдээ түүнд зарчим бий. Тэр хэзээ ч гэнэт ирсэн толгой эргэм амжилтандаа дулдуйддаггүй. Бас исламын шашинтай бүсгүй учраас хэчнээн мөнгө амласан ч хэт задгай хувцаслалт, зураг авалтаас татгалздаг билээ. 



Холбоотой сэдвүүд

загвар өмсөгч загвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.