“Тархи судлаач эрдэмтдийн олон улсын хурал” энэ сарын 15, 16-нд Улаанбаатарт болно. Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгээс зохион байгуулж буй тус хуралд таван орны эрдэмтэд оролцож, тархи судлалын орчин үеийн судалгаа, илтгэлүүдийг танилцуулах юм.