Шинэ Зеландын Отаго Их сургуулийн баг, Английн эрдэмтэд хамтран хүний жин хаях үйл явцад туслах нэгэн бүтээгдэхүүнийг зохион бүтээжээ.

Энэ нь шүдний бөгж бөгөөд тус бөгж соронзон хүчээр амыг 2мм-ээс илүү ангайлгахгүй байх зориулалттай юм. Ингэснээр тухайн бөгжийг суулгуулсан хүн шингэн төрлийн хүнс л уух боломжтой болох ба бусад нөхцөлд юу ч идэж чадахгүй.

Бүтээгдэхүүнийг зохион бүтээх явцад тэд илүүдэл жинтэй 7 эмэгтэйг туршилтад хамруулсан гэнэ. Харин туршилтын үр дүнд тэд 6.3кг орчим жин хаясан байжээ.


Тухайн бөгжийг зохион бүтээсэн профессор Паул Брунтон өөрийн бүтээлээ тайлаад, буцаагаад зүүх боломжтой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, мэс ажилбартай харьцуулахад хамаагүй төсөр, зовлонгүй жин хаях нэгэн арга хэмээсэн бол туршилтад оролцсон бүсгүйчүүд эсрэгээрээ амьдрал нь ямар ч баяр жаргалгүй болсон хэмээжээ. 

Гэсэн хэдий ч тухайн бөгж нь тийм ч ухаалаг эд биш бөгөөд хэрэв хүн хүсвэл шоколадыг хайлуулж, хийжүүлсэн ундаа уухыг хориглож чадахгүй юм.


Эх сурвалж: UNILAD