МОСКВА/РИА Новости/. Будаа их иддэг хүмүүс таргалалтад бага өртдөг гэсэн дүгнэлтэд Японы эрдэмтэд хүрчээ. Өдөрт 150 орчим грамм будаа иддэг хүмүүсийг өдөрт дунджаар 14 грамм будаа иддэг хүмүүстэй харьцуулахад бие нь илүү гуалиг байжээ. Судалгаанд 136 улсын оршин суугчийг хамруулсан байна.

Мэргэжилтнүүд мөн амьдралын түвшин, эрүүл мэндийн зардал, боловсрол, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг хүчин зүйлсийг оролцуулсан байна. 

"Хоол тэжээлийн үндсэн гол бүтээгдэхүүнүүдийн тоонд будаа ордог орнуудад таргалалтын түвшин доогуур байна. Хоол хүнсэнд нь голдуу будаа хэрэглэгддэг Ази болон Япон хоолнууд нь таргалалтаас сэргийлэхэд тус болох боломжтой юм. Дэлхий дахинд таргалалт нэмэгдэж байгаа учир энэ төрлийн бүтээгдэхүүнийг ялангуяа барууны орнуудад хэрэглэхийг зөвлөж байна” хэмээн Японы “Doshisha” хүмүүнлэгийн шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн коллежийн профессор Томоко Имаи ярьсан байна. 

Бүхэл амуу тарианд агуулагддаг эслэг, шим тэжээл, ургамлын нэгдлүүд нь өег мэдрэмжийг төрүүлж, хоолоо ихдүүлэхээс сэргийлж чаддаг байна. Түүнчлэн будаа нь өөх тосны агууламж багатай юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг