Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 7 дугаар сарын 11, 12-нд “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болно.

Коронавируст халдвараас сэргийлж, олон хүн цуглуулахгүй байх зорилгоор тус газарт зохион байгуулж буй бөгөөд иргэд очиж үзэх боломжгүй, телевиз, цахим хэрэгслээр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх юм.

Иймд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 1-9-ийн даваа дараах цагийн хуваариар телевизээр шууд дамжуулагдана.

7 дугаар сарын 11-нд: 

  • Нэгийн даваа 11:30 - 16:00
  • Хоёрын даваа 16:10 - 19:30

7 дугаар сарын 12-нд:

  • Гурвын даваа 09:00 - 10:40
  • Дөрвийн даваа 10:50 - 12:30
  • Тавын даваа 13:00 - 14:40
  • Зургаагийн даваа 15:00 - 15:40
  • Долоогийн даваа 16:00 - 17:20
  • Наймын даваа 17:30 - 18:00
  • Есийн даваа 18:10 - 18:50 цагт тус тус болно.



Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо