Та өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй нэгэн хэвийн амьдарсаар, өмнөө тавьсан зорилгоо ч мартчихсан яваа юм биш биз. 

Хүн болгон өсөж хөгжиж, дэвжин дээшилж байхыг хүсдэг. Гэхдээ хэрхэн яаж өөрийгөө хөгжүүлэх, чадавхижуулах аргаа нэг л олохгүй байна уу.

Хувь хүний хөгжилд зориулсан дараах аргачлалууд зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй хэн бүхэнд үр дүн авчирдаг. 

Доорх дүрмүүдийг хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, өөрийн бодит чадварыг нээн илрүүлэх боломжтой. Амжилт гэдэг нь зогсолтгүй суралцах, зогсолтгүй өсөн дэвжихийн нэр юм.


Өдрийн тэмдэглэл хөтлөх

Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Хүн өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг олж мэдэн, өөрчлөх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болдог.


Бясалгах

Бясалгалд цаг зарцуулаад, түүний нөлөөг мэдрээд үзээрэй. Бясалгал нь тархийг стресс, сэтгэлийн зовиур, сөрөг бодлуудаас цэвэрлэж, сэтгэлийн тэнхээ, дотоод их эрч хүчийг олж авахад тусалдаг. Сэтгэлзүйн энэ эерэг нөлөө нь зүрхний ажиллагааг сайжруулж, эрүүл байхад тусална. Бясалгал таныг зорилгодоо хүрэхэд сэтгэлийн эрч хүч өгнө.


Зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргах

Зорилгоо нарийн тодорхойлж, хэрэгжих цаг хугацаатай, дуусах өдөртэй нь хажуудаа бичиж байрлуул. Ямар ч хойшлуулалт, үл итгэх байдал байх ёсгүй. Цаг хугацааны нарийн тооцоолол, таны шаргуу зүтгэлийн дүнд зорилгууд тань нэг нэгээрээ биелэж эхлэх болно. Төлөвлөгөө гэдэг бол хэрэгжүүлэх боломжтой ажлын жагсаалт. Хэрэгжүүлэх арга зам, үе шат бүрийг зорилгодоо хүрэхээр хялбар  төлөвлөх ёстой. 


Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх

Хувь хүний хөгжил ганцхан зүйлээр илэрдэггүй. Аль нэг тал нь дутагдалтай бол бусад хэсэгтээ сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь та эрүүл мэнддээ анхаардаггүй бол хожмоо таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх болно. Өдөр тутмын хийж байгаа үйлдэл бүхэн зорилгодоо хүрэх нэг алхам. Тиймээс бие махбод, сэтгэл зүрх, оюун санааны аль алинд нь өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй.


Үргэлж ялалт өөд тэмүүлэх

Амжилт гаргана гэдэгтээ бүрэн итгэсэн хүн ямар ч зүйлийг ухамсартайгаар үйлддэг. Үйлдэхдээ тухайн ажлын төгсгөлийг сэтгэлдээ харж, өөрөөсөө тэр л үр дүнг хүсч эхэлдэг учраас тэр хэрээрээ зөв хандлага, их эрч хүчээр бусдаас ялгардаг. Ялалт өөд тэмүүлэх нь хувь хүний хувьд хүчирхэг байж, зорилгодоо хүрэхэд маш том түлхэц болно.


Эерэг итгэл үнэмшил

Бид оюун санаагаа элдэв итгэл үнэмшлүүдээр тэжээж байдаг. Эдгээр итгэл үнэмшлүүд нь бидний үзэл бодол, зан авир, хандлага, шийдвэрүүдэд нөлөөлж хэн байхыг маань шийддэг гэж хэлж болно. Хамгийн багадаа нэг эерэг итгэл үнэмшлийг  /эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьерын... хувьд/ бичээд өдөр бүр түүнийгээ давтан хэл, таны хөгжлийн үр дүн дээшлэх болно. 


Бусдад үлгэрлэх

Таны хөгжил дэвшилд хүрэхдээ баримталсан зарчим, ойлголтоос бусад хүмүүс суралцаж байвал сайхан биш гэж үү.