2019 оны төлбөрийн баримтаа бүртгүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 8-нд дуусна. Улмаар тус өдрөөс өмнө бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд олгох юм. Харин бүртгүүлж амжаагүй бол буцаан олголтод хамрагдахгүй.

Иймд иргэн та НӨАТ-ын баримтаа дээрх хугацаанд амжиж бүртгүүлнэ үү. Мөн үнийн дүн зөрүүтэй болон ААН илгээгүй байна гэсэн төлөвтэй баримтуудаа дараах зааврын дагуу засварлана уу.

- Иргэд сугалааны дугаар болон үнийн дүнг шивж оруулахдаа үнийн дүнгээ зөрүүтэй оруулсан нөхцөлд үнийн дүн зөрүүтэй төлөвт шилждэг. Үнийн дүн зөрүүтэй баримт дээр дарж гарах талбарт дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар  баримт засварлагдан баталгаажна.

- ААН илгээгүй төлөвтэй бол тухайн бизнес эрхлэгч борлуулалтын мэдээллээ татварын системд илгээгээгүй эсвэл иргэн сугалааны дугаараа шивж оруулахдаа буруу оруулсан бол ААН илгээгээгүй төлөвт шилждэг. Доорх байдлаар гомдол гаргаж баримтаа засварлах боломжтой. 

1. QR кодоор бүртгэгдсэн баримт ААН илгээгүй төлөвтэй бол

72 цагийн дараа ГОМДОЛ МЭДЭЭЛЭХ товч таны баримтад идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно.


2. Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй төлөвтэй бол  

Иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй. Тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой. 


НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгодог вэ?



Эх сурвалж: Татварын ерөнхий газар