Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата төвтэй хамтран “Төрийн үйлчилгээний цахим” машинаас нийгмийн даатгалын чиглэлийн мэдээ, мэдээлэл, баримтыг авах боломжийг олгож байна. 

Улсын хэмжээнд ажиллаж буй 108 ТҮЦ машинаас иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаагаа авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж буй юм. ЭМНДЕГ-аас дээрх дөрвөн төрлийн лавлагааг ТҮЦ машинаар олгодог болсноор үйлчилгээний хүртээмж 10 дахин нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Лавлагаа авахын тулд иргэн та цахим үнэмлэх, лавлагааны хураамж /1000 төг/-тэй төлж цахим машин байрласан газруудад өөрийн биеэр очиж хурууны хээгээ уншуулан шууд авах боломжтой.

Эх сурвалж: https://www.ndaatgal.mn/