Та галт тэрэгний тасалбар авахын тулд заавал тасалбар борлуулах цэгт очилгүйгээр цагаа хэмнэн https://eticket.ubtz.mn/ вэб сайт болон UBTZ ticket aппликэйшнаас тасалбараа худалдан авах боломжтой.

Зорчигчийн галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдан авах 7 алхмыг хүргэж байна.

1. eticket.ubtz.mn бүртгүүлж, нэвтэрч орно

И-мэйл хаяг, Facebook болон Google эрхээ ашиглан нэвтрэн орох боломжтой.

2. Явах чиглэлээ сонгоно.

хаанаас хаашаа хүрэх өртөөг сонгон, аялах өдрөө оруулна.

3. Явах цагийн хувиараа сонгоно.

Галт тэрэгний цагийн хуваарийн сонголтуудаас галт тэрэгнүүдийн явах  ирэх цаг, вагоны ангилал, тасалбарын үнэ, сул суудлын тоог харьцуулж  үзсэний дараагаар сонголтоо хийгээрэй. Учир нь нийтийн суудалтайд уу  эсвэл унтлагынх уу, тасалгаат уу гээд үнэ тариф нь ялгаатай байгаа.

4. Зорчигч нэмнэ.

Овог, нэр, регистрийн дугаар, төрсөн он сар өдөр, гадаад паспортын  дугаар/олон улсын тасалбар авахад хэрэгтэй/, утасны дугаараа бичиж  өөрийн болон хамт аялах хүнийхээ мэдээллийг нэг удаа бичиж хадгална.  Дээр нь дарж зорчигч сонгоно.

5. Вагоны дугаар, суудал сонгоно.

Сонгосон вагоны дугаар дээр дарахад хэчнээн суудал зарагдсан хэчнээн  суудал сул байгааг мэдэж болох план зураг харагдана. Улаан хүрээтэй нь  сул суудал байгааг илтгэх бөгөөд өөрийн хүссэн суудлын дугаарыг сонгоно.

6. Төлбөр төлнө.

Төлбөрөө  Хаан, Голомт Банкны карт болон  Social Pay-ээр хийх бөгөөд гол нь таны карт онлайн гүйлгээ хийх эрхтэй  и-пин код авсан байж гүйлгээ хийх эрхтэй. Хэрвээ и-пин кодгүй бол  харилцагч банкныхаа АТМ, лавлах утас, мобайл банкаар  авч болно. Банкны  хуудас уруу орсон бол карт эзэмшигчийн нэр, картын дугаар, картын ард  байдаг 3 оронтой тоо буюу СVV код, хүчинтэй хугацаа зэрэг банкны хувийн  мэдээллүүдээ 8 минутын дотор  бөглөөд гүйлгээ хийх товчийг дараарай. Банкны гүйлгээ амжилттай хийгдсэнээр тасалбар захиалга амжилттай боллоо  гэсэн мэдээлэл гарч ирнэ.

7. Цахим тасалбар и-мэйл хаяг, захиалгын мэдээлэл дотор ирнэ.

Таны и-мэйл хаягны inbox-д галт тэрэгний цахим тасалбар татаж авах холбоос ирнэ. Зарим тохиолдолд спам фолдерт орсон байдаг. Мөн төлбөр  төлөөд амжилттай боллоо гэсэн мэдээлэл гарч ирэхэд "тасалбар харагдана" дээр нь дарж хадгалж авна. Ирсэн холбоос дээр дарахад цахим тасалбар pdf файлаар гарч ирнэ. Ирсэн цахим тасалбарыг утсандаа татаж авах эсвэл  хэвлэн авсан ч болно. Хамгийн гол нь галт тэргэнд суухдаа иргэний цахим үнэмлэхийн хамт үзүүлэх ёстой гэдгийг анхааруулая. Хэвлэсэн тохиолдолд  цахим тасалбарын бар кодыг гэмтээхгүй байхыг анхаарна уу.

Зорчигч та галт тэрэгний тасалбараа  https://eticket.ubtz.mn/ вебсайт, UBTZ ticket aппликэйшнаас худалдан аваарай.


Эх сурвалж: УБТЗ ХНН