Гадаад паспортыг хаана, хэдэн төгрөгөөр захиалдаг талаарх багц мэдээллийг хүргэж байна.

Иргэд харъяалал харгалзахгүйгээр дараах 10 цэгт гадаад паспорт захиалах боломжтой бөгөөд ажлын 5 хоногт гарна. Паспорт захиалах үйлчилгээний хураамж 32.500 төгрөг, хугацаа 10 жил. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас яаралтай захиалга авахыг албан ёсоор зогсоосон учир зөвхөн энгийнээр захиална.

Гадаад паспорт захиалах төвүүд:

  1. Баянгол дүүрэг
  2. Сүхбаатар дүүрэг
  3. Чингэлтэй дүүрэг
  4. Сонгинохайрхан дүүрэг
  5. Баянзүрх дүүрэг
  6. Хан-Уул дүүрэг
  7. Дүнжингарав
  8. Драгон
  9. Мишээл
  10. Долоон буудлын Оргил худалдааны төвүүдэд тус тус байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх / Эх хувь /
  • Цээж зураг 3 % / 3.5х4.5 см/
  • Төлбөр төлсөн баримт / 3 ширхэг /
  • Хуучин гадаад паспорт
  • Иргэн өөрийн биеэр ирэх

Хүүхдийн бүрдүүлэх материал:

  • Цээж зураг 3 % /3.5х4.5 см/
  • Төлбөр төлсөн баримт /3 ширхэг/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг нэг хуудсанд хувилах
  • Эцэг, эхийн аль нэг нь заавал ирэх

Мөн гадаад паспортод сунгалт хийхгүй бөгөөд гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.