"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлийг өчигдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн.
Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулна.
Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжид ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна.
ЭНД дарж "Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд бүртгүүлнэ үү. Бүртгэлийг зөвхөн суурин компьютероос хийх боломжтой.
Та бүртгэлээ доорх зааврын дагуу хийнэ үү.
Та бүртгэл хийхдээ доорх зүйлсийг анхаарна уу.
Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпораци