Боловсрол телевизээс зохион байгуулж буй "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг, модель Ч.Чамин-Эрдэнэ  зуурдаар нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын ОНХХ-ийн дарга Б.Баатархүү "Энэ сарын 24-ны өдрийн 17.26 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн жижүүрийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийсэн. 

Шалгалтаар өндрөөс унасан байж болзошгүй, 22 настай Ч гэгч амь насаараа хохирсон байсан. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Талийгаачид задлан шинжилгээ хийсэн.  Хариу нь хараахан гараагүй байна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа учир цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй" гэдгийг хэллээ.