Б.Баясгалан
09 сарын 21, 2020
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 20-ны 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг, шалгалт хийж, охины амь насыг хохироосон байж болзошгүй хойд эцэг 36 настай Б-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр уг хэргийн талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас сонсож, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Талийгаач охины талаарх мэдээллийг авч байхад өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж байсан, хөл гараа хугалуулж, эмнэлгийн тусламж авч байсан байна. Энэ талаарх мэдээлэл хөршүүдэд нь тодорхой нөхцөл байдал байна.
Магадгүй өнөө шөнө, маргааш ийм зүйлд хүүхдүүдийг өртүүлэхгүйн тулд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, цагдаагийн орон тоо, санхүүжилтыг нэмэхээс өмнө хамгийн түрүүнд хэсгийн цагдаа нар бүртгэлжүүлэлтийг маш сайн хийж, эргүүл тойрох ажлыг сайн хийх шаардлагатай байна. Бусад тогтолцоог хүлээхгүйгээр эрсдэлтэй байгаа бүлэг буюу архи ууж агсан тавьдаг хүмүүсийн бүртгэлийг хийж, эргүүлээр очих, судлах ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
Шүүх эмнэлгийн дарга Г.Дагиймаа "Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй байна. Энэ хэрэг 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс дуудлага ирсний дагуу манай байгууллагаас хэргийн газарт очсон. 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээнд оруулсан.
Задлан шинжилгээгээр гадна талдаа нүүр, дух, зүүн хацарт жижиг, хуучин зулгаралтуудтай. Дотор эрхтнийг шинжлэхэд баруун талын 3-11, зүүн талын 4-11 дүгээр хавирга нилэнхүйдээ хугарсан. Хугарсан нь нь хуучин, бороолсон байна. 12 хуруу гэдэс няцарсан шархтай, шархан дээр 500 гр шингэнтэй, бүдүүн гэдэсний чацархай урагдсан, чацархайн орчимд нэг литр орчим бохирдсон шингэнтэй. Бусад эрхтэн зүгээр. Урьдчилсан байдлаар хордлогоор нас барсан. Хэвлийн гялтангийн үрэвслийн хордлого гэсэн үг. Бүдүүн гэдэс, чацархай урагдаад, нарийн гэдэс няцарсан. Тэр нь цоорсон учир агууламжууд хэвлийн хөндийд гараад, үүнээс үрэвсэж нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр лабораторын шинжилгээ хийнэ.
Урьдчилсан байдлаар таамаглахад тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай. Хэрвээ дэвссэн, өшиглөсөн бол элэг, дэлүү гэмтэх ёстой. Тийм гэмтэл байхгүй" гэсэн мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Багш, нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагч зэрэг төрийн албан хаагч нар байдаг. Тэд эрсдэлд хамгийн өртөж магадгүй, эмзэг байж магадгүй хүмүүстэй тусгайлан ажиллана гэж төрөөс цалинждаг. Тэр хүмүүс хаана байсан юм бэ. Ийм аймаар хэрэг хажууд нь болж байхад хөршөөс нь авахуулаад хэн ч мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Архи ууж согтуурсан л бол анхааралдаа авах шаардлагатай" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.6] ・ 2020.09.22 Хариулах
Хөршүүд бол хогийн амьтад шүү. Намайг орилж байхад хөрш айл хэзээ ч дуудлага өгч байгаагүй.
Зочин [203.98.77.139] ・ 2020.09.22 Хариулах
Эмэгтэй гишүүд чихшиг. Эрчүүд нь яацын? Өөрсдөө хүчирхийлэгч болохоор ийм асуудал дээр таг байдаг юм уу? Хөөөе гэрт (монголд) эр хүн байна уу?
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх