Peak.mn
04 сарын 20, 2026
Барилгын салбарт модон хийц, эрчим хүчний хэмнэлттэй шийдлээр дагнан ажиллаж буй Хангал Констракшн ХХК Тайны аманд хэрэгжүүлж буй 11 айлын наамал дүнзэн хотхоны нээлттэй өдөрлөгийг энэ сарын 24–26-нд зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөгийн үеэр иргэд бодитоор баригдсан амины орон сууцтай танилцаж, хийцлэл, материалын чанарыг газар дээр нь үзэхээс гадна мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм.
Хугацаа: 2026 оны 4-р сарын 24, 25, 26
Цаг: 10:00–18:00
Байршил: Хан Ширээт – 11 айлын наамал дүнзэн хотхон
Хотхон нь 130 м² болон 188 м² талбайн сонголттой амины орон сууцуудаас бүрдэх бөгөөд уулын энгэрт, өндөрлөг байрлалтайгаараа байгалийн тогтоцыг тольдох өргөн цонх, терассын шийдлээр онцлог аж.
Хангал Констракшн ХХК нь одоогоор 160 гаруй ажилтантай бөгөөд эрүүл мэндэд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй 10 гаруй хотхон төслийг ашиглалтад оруулжээ. Мөн М-Си-Эс групп, БСБ групп, Бороо Гоулд зэрэг томоохон байгууллагуудын захиалгаар аялал жуулчлал, логистикийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай.
Тус компани 2018 онд жилд 500 м³ мод боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, хатаалгын камер, будгийн цехийг ашиглалтад оруулж, барилгын дотор болон гадна хэрэглээний 30 гаруй төрлийн модон бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Модон барилгын хувьд байгальд ээлтэй, дотоод орчны агаарын чийгшил, тэнцвэрийг хадгалах давуу талтай. Судалгаагаар 1 м³ мод нь ойролцоогоор 0.8 тонн нүүрсхүчлийн хийг шингээх боломжтой гэж үздэг бол модон байшинг “амьсгалдаг орчин” хэмээн тодорхойлдог байна.
Компанийн зүгээс “Бид хүнийг дээдэлж, эрүүл амьдрах орчныг инженер инновацын шийдлээр бүрдүүлнэ” гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Үрдээ үлдээх үнэт хөрөнгийг тань бид бүтээнэ” уриаг дэвшүүлжээ.
Тайны аман дахь уг төсөл нь уг хотхон байгальд ойр, тав тухтай амьдрах шийдлийг сонирхож буй иргэдэд зориулсан бодит жишээ болж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Сонирхуулахад, амины орон сууц барихад дунджаар 100 гаруй шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Байршил сонголтоос эхлээд барилгын материал (блок уу, мод уу), дээвэр, хийцлэл, загвар дизайн, агааржуулалт, ариун цэврийн шийдэл, сантехник, цахилгаан гээд бүх шатанд нарийн тооцоо, уялдаа шаарддаг.
Эдгээрийг анхнаас нь зөв төлөвлөөгүй тохиолдолд өртөг нэмэгдэх, чанар алдагдах, улмаар хөрөнгийн үнэ цэн буурах эрсдэл өндөр байдаг. Практикт барилгын явцын дунд эсвэл дууссаны дараа алдаагаа ойлгож, засах боломж хязгаарлагддаг жишээ цөөнгүй бий.
Иймд анхны шийдвэрүүдийг зөв гаргах, мэргэжлийн зөвлөгөөнд тулгуурлах нь амины орон сууц барих хамгийн чухал алхам гэдгийг тус компанийн зүгээс зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.186.176] ・ 20 минутын өмнө Хариулах
Барилгын үзэсгэлэн дээр гарах уу
Зочин [103.10.22.14] ・ 2 цагийн өмнө Хариулах
Мөрөөдлийн хаусаа заавал бариулна аа
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай