Э.Энхболд: “Монгол ур чадвар” тэмцээн бол улсын хэмжээнд чадвараа ахиулах сургалт

Peak.mn: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн ур чадвар монгол” НҮТББ-аас зохион байгуулсан “Монгол ур чадвар 2025” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өндөрлөж, Үндэсний аваргад өрсөлдөх эрх авсан оролцогчдоо зарлалаа. Ирэх онд болох тэмцээний гуравдугаар шатны уралдаанаас Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ий  оролцогчийг сонгон шалгаруулах юм.  

“Монгол ур чадвар-2025” үндэсний уралдааны өрлөгийн тэмцээний зохион байгуулагчид болон оролцогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.


Г.Шоовдор: өрлөг бол манай салбарын голлох мэргэжил

/МБНХ-ны Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга/

Боловсролын ерөнхий газар, World skills Mongoila, Монголын барилгачдын нэгдсэн холбоо хамтран өрөг угсралтын мэргэжлээр “Монгол ур чадвар 2025” тэмцээний хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулж байна. Орчин цагт барилгын технологи өөрчлөгдөж цутгамал, шилэн фасадтай болж байгаа ч дотор хана, хамар хана гээд бүгдийг нь өрлөгөөр хийдэг. Тиймээс өрлөгийн мэргэжил бол манай салбарын голлох мэргэжил мөн. Өрөг угсрагчийн мэргэжлээр манай улс “Дэлхийн ур чадварын тэмцээн-2022” -оос медаль авсан.  

“Монгол ур чадвар” тэмцээн зохион байгуулалтад маш олон байгууллага, хамт олны оролцоо байдаг. 

Оролцогч хүүхдүүдээс гадна ажил олгогчийн төлөөлөл, шүүгч нар бий. Инженерүүд барилгын норм, дүрмийн дагуу шүүж үнэлгээ дүгнэлт өгдөг. Хүүхдүүд туслах материалуудыг бэлтгэх зуурмагийг зуурч, бэлтгэх, ажлын байрыг засах гээд олон хүний баг бүрэлдэхүүн энэ тэмцээнийг зохион байгуулдаг.

Зураг
Тайлбар









Э.Энхболд: олон улсын уралдаанд оролцсоноор “Бид мэргэжлийнхээ хувьд чухам хаана жагсаж байна вэ?” гэдгээ харах боломжтой 

/"World skills Mongoila" байгууллагын техникийн төлөөлөгч/

Ур чадварын уралдаанд "World skills Mongoila" байгууллага мэргэжлийн холбоодтойгоо хамтраад олон улсын стандартын дагуу “Монгол ур чадварын уралдаан”-уудыг явуулах зорилготой. 

Стандарт арга зүйгээр хангаж байна гэсэн үг.  Нийт 12 мэргэжлээс финалын шатанд үндэсний аваргаар тус бүр нэг хүүхэд шалгаруулснаар тэд  “Дэлхийн ур чадвар 2026” улсын уралдаанд явах эрхтэй болно. 

Тэд олон улсын уралдаанд оролцсоноор “Бид мэргэжлийнхээ хувьд чухам хаана жагсаж байна вэ?” гэдгээ харах боломжтой болно. 

Монгол Улс Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцдог болоод арван жил болж байна. Тэр хэрээрээ хүүхдүүдийн онооны түвшин ч жилээс жилд сайжирч байна. Оюутнуудын маань хувьд сургалтын хөтөлбөрөөр дамжуулж мэдлэг чадвар эзэмшихээс гадна практик ур чадварыг нь хөгжүүлэхэд оролцоо чухал болохыг харж байна. 

Сургалтын хөтөлбөр дангаараа байх нь зарим талаараа учир дутагдалтай. Яагаад гэхээр, хувийн хэвшлийнхний тавьж байгаа сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангахгүй байх нь түгээмэл. Гэтэл төгсөгчдийн дийлэнх нь хувийн хэвшлээс ажлын гараагаа эхэлнэ. Тэгэхээр хувийн хэвшлийн ажил мэргэжлийн шаардлага, ур чадварын шаардлага нь юу байна вэ гэдгийг ч энэ уралдааны үеэр олж авдаг юм.  

Бичлэг үзэх

 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.