Цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Хөдөлмөр эрхэлж байгаа хэн ч хийсэн ажлын үр дүндээ тохирсон цалин, хөлс авах эрхтэй. Цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусгах нь үндсэн нөхцөл болдог.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ онд батлагдаж ирэх оноос буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тиймээс Хөдөлмөрийн хуультайгаа бүрэн танилцаж, эрхээ хамгаалаарай!

Энд дарж унших

ДОЛДУГААР БҮЛЭГ

ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР

101.1.Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.