2018-2019 оны хичээлийн жилийн сурагчдын 3 дугаар улирал болон зуны амралтын хуваарийг хүргэж байна.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт: 

  • 3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.

  • Зуны амралт

             I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс

             III-V ангийн сурагчид VI сарын 08-наас

             VI-XII ангийн сурагчид VI сарын 15-наас эхлэн амарна.


Нийслэлийн сурагчдын амралт:

  • 3 дугаар улирлын амралт

             Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног амарна

  • Зуны амралт

             I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс

             III-V ангийн сурагчид VI сарын 08-наас

             VI-XII ангийн сурагчид VI сарын 15-наас эхлэн амарна.