Амиа алдсан албан хаагчийн хэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл өглөө. Тухайн өдөр албан хаагч хайрга татах ажилд оролцож байгаад жолооч болгоомж алдсан шалтгаанаар амь насаа алджээ.

ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох:

"Осол гарсан өдөр сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газарт хайрга татахаар томилогдсон ахлах ахлагч албан үүргээ гүйцэтгэж явсан. Тухайн өдөр ачааны машины жолооч Х болон туслах жолооч ахлах ахлагч Г нар хамт хуваарьт ажил хийж хайрга явсан байдаг.  Өгсүүр газар ачаатай машин хүч алдаж зогссон учраас туслах жолооч бууж ивээс хийжээ. Энэ үед буруу ойлголцсоны улмаас осол гарсан" гэв.