Хуурай газрын хамгийн өндөр амьтан болох Танзанийн Масай анаашыг арван жилийн турш судалсан байна. 

Сүүлийн гучин жилийн хугацаанд анаашны тоо толгой 30 хувиар буурсан одоогоор 111 мянган л үлджээ. 

Швейцарийн Цюрихийн их сургуулиас хийсэн энэхүү судалгаагаар Танзани дахь эм анаашууд бусад эмэгчинтэй олон цагийг өнгөрөөвөл амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Тэдний судалгаанд нийгмийн харилцааны ашиг тусыг илүү сайн ойлгохын тулд анаашны байгаль орчны нөлөөлөл болон хүний стрессийг багтаасан болно.

Анаашнуудын амьдралд тэдний хүрээлэн буй орчин тэр дундаа зэрэгцээ орших амьтад, хоол хүнс, хүн төрөлхтөн ихээхэн нөлөөлж, стресс дэх магадлал өндөр байдаг ажээ. 

Ийм нөхцөлд эмэгчин анаашууд бусад эмэгчинтэйгээ ойр дотно харилцаатай байх үедээ стрессээ зохицуулж чаддаг. Мөн 

Харин сүргээс тусгаарлагдаж амьдардаг анаашууд хоол хүнс олохдоо муу,  эргэн тойрны махчин амьтдын талаар "мэдлэггүйгээс" амь насаа алдах эрсдэл өндөр байна.


Эх сурвалж: ECOWATCH