Бидний орчин тойрон бие физиологид хүчтэй нөлөөлж байдаг. Хэрвээ таны сууж байгаа орчин ундуй сундуй цаас, ном хөглөрсөн байгаа бол таны оюун санаа ч бас эмх цэгцгүй байна гэсэн үг. Учир нь судлаачдын үзэж буйгаар эмх замбараагүй орчин хүний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Зарим хүмүүс өөрийн эд зүйлсээ хаа хамаагүй хөглөрүүлж тавих дуртай гэж ярьдаг. Гэвч үнэндээ Принстоны их сургуулийн тархи судлалын хүрээлэнгийн судлаачид тархи эмх цэгцтэй байдалд дуртай, илүү бүтээмжтэй ажилладагийг баталжээ.

Судалгаа хийхдээ тархины үйл ажиллагааны соронзон үелзүүр оношилгоог болон бусад аргуудыг ашигласан байна.

Мөн хэсэг хүмүүсийг хамруулж эхлээд хөглөрсөн ширээтэй оффист ажиллуулжээ. Дараа нь эд зүйлсийг цэгцлүүлээд ажиллуулсан байна. Ингээд туршилтын үр дүнгээс харахад цэгцтэй орчинд ажиллах үед ажилтнууд хэд дахин бүтээмжтэй ажилласан ажээ.

Үүнээс гадна судлаачид дараах дүгнэлтэд хүрчээ. 

#Таны эмх цэгцгүй байдал сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. Тэр тусмаа сэтгэл түгшил, стрессийн түвшинг нэмэгдүүлдэг.

#Эмх цэгцгүй байдал танин мэдэх үйл явцыг удаашруулдаг. Анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг.

#Эмх цэгцгүй байдал бусадтай харилцах харилцаанд ч сөргөөр нөлөөлдөг.  Бусадтай зөрчилдөж, эвээгүй олохгүй байх шалтгаан ч болдог нь.

Орчуулсан С.Мишээл

Эх сурвалж: Harvard business review