Монголд анх удаа дэлхийн олон улсад зохион байгуулагддаг хамгийн том STEAM боловсролын арга хэмжээ болох STEAMEX 2024 зохион байгуулагдах гэж байна. 

STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу Шинжлэх ухаан, Технологи, Боловсрол, Инженерчлэл, Урлаг гоо зүй, Математик гэсэн үгийн товчлол юм.

Юугаараа онцлог вэ? 

  • Бүх зүйлсэд хүрч туршиж үзэх боломжтой. 
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой. 
  • Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, сонирхон судлах сэдлийг төрүүлэх шинжлэх ухааны шоу үзүүлбэр туршилтуудтай. 
  • STEAM боловсролыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцох олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломж. 
  • Боловсролыг түгээгч хамгийн гол оролцогч болох багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр 
  • Гэр бүлээрээ үр дүнтэй, дурсамжтайгаар цагийг зугаатай өнгөрүүлэх боломж. 
  • Хамгийн гол нь амралтын өдрүүдэд үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана. 

Яг юу болох вэ?

  1. ЭКСПО: 4 сарын 5-7ны өдрүүдэд STEAM боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн, туршилт, воркшопууд явагдана. 
  2. ФОРУМ: STEAM боловсролын салбарын асуудал, шийдлийг хэлэлцэх болон Олон улсын амжилттай туршлагуудаас хуваалцах болно. 4 сарын 6нд 10-13 цагийн хооронд Зайсан Хилл цогцолборын эвентийн танхимд болно. 
  3. 360 Hand’s-On Workshop” буюу бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг чадавхжуулах 100% практик туршилт бүтээлд суурилсан хөтөлбөр. Үүнд оролцсоноор багш нар хичээлээ хэрхэн хүүхдүүдэд сонирхолтой бүтээлч байдлаар хүргэхэд суралцах юм. 4 сарын 6нд 13-18 цагийн хооронд Зайсан Хилл цогцолборын эвентийн танхимд болно. Энд дарж бүртгүүлэх.
  1. SCIENCE FESTIVAL: 4 сарын 7нд Зайсан Хилл цогцолборын эвент танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Шинжлэх ухааны туршилт, шоу үзүүлбэр. Маш олон төрлийн туршилт бүтээлүүдийг хийж Шинжлэх ухааныг бодитоор туршиж үзэх боломжтой шинжлэх ухааны хамгийн том фестивал болно.


УРИА:  Шинжлэх ухааныг туршиж үзье!

ХЭЗЭЭ: 2024 оны 4 дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд өдөр бүр 10:00-18:00 цагт. 

ХААНА: УБ хот, Зайсан хилл цогцолбор

Ерөнхий зохион байгуулагч: 

  • Дүдү шинжлэх ухааны музей 

Хамтран зохион байгуулагч: 

  • Монголын СТЕМ боловсролын академи
  • Зайсан хилл цогцолбор

Дэмжигч байгууллагууд: 

  • НҮБ-ийн хүүхдийн сан. 
  • Боловсролын ерөнхий газар
  • Оюуны ундраа групп 
  • Худалдаа хөгжлийн банк 
  • Юнител групп 


Холбоо барих: 

Утас: 7509 9966, Facebook: @steamexMongolia

info@dudu.mn