Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 04, 2024
Улсын Их Хурлын сонгуулийн дүн гарсан цагаас хойш улс төрийн томоохон өөрчлөлт, нүүдэл хийгдсээр байна.
Эрх барьж буй Монгол Ардын Намын дэргэдэх Залуучуудын Холбооны дараагийн Ерөнхийлөгчийн сорилго албан ёсоор эхлэсэн байна. Одоогийн ерөнхийлөгчөөр Н.Учрал бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дууссан, мөн ЗГХЭГ-ийн даргаар томилогдож байгаатай холбогдуулан дараагийн хүмүүсийн сунгаа эхлэсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр намынхан залуучууд бүгд таних дараах хүмүүс өрсөлдөж байна.
1.М.Ганхүлэг
Ерөнхий сайдын хүн гэдгээр нь мэднэ. Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ийн дарга байхад нь зөвлөхийг нь хийж байсан. МАН-ын Улс төр бодлогын газрын дарга, МАН-ын дэргэдэх оюутны холбооны ерөнхийлөгч, шинээр сонгогдсон УИХ-ийн гишүүн
2.Ү.Амарбат
Монгол Ардын Намын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. МАН-ын экс ЕНБД Д.Амарбаясгалангийн хүн. ЗГХЭГ-ын дарга байхад нь зөвлөхийг хийж байсан
3.Б.Пүрэвдавга
Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын дарга, SDY-ийнхаа дэд ерөнхийлөгч, өмнө нь генсекээр нь ажиллаж байсан.
Эдгээр залуучуудын нэг нь тун удахгүй СДМЗХ-ын ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.13.81] ・ 11 өдрийн өмнө Хариулах
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM