СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД “ЗУСЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖИЖ БАЙНА

Н.Жавхлан
04 сарын 12, 2024

Тус хэлтсээс хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээлээс гадуурх хөгжлийн хөтөлбөрт хамрагдах хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр  “Цагаан нуга” хүүхдийн зуслан, СУИС-ийн Соёлын сургуулийн ХБСТ-ийн багш нартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дүүргийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад "Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт  зүйл" агуулгын хүрээнд өртөөчилсөн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус хөгжлийн хөтөлбөрт өнөөдөр дүүргийн Ерөнхий боловсролын 12, 65, 62 дугаарийн сургуулийн ахлах ангийн нийт 150 сурагч хамрагдлаа.

 Хөтөлбөрийн хүрээнд:

  • Нүүдэлчний төрт ёсны уламжлал
  • Ёс суртахуун-Өв соёл
  • Гэр бүл-Нүүдэлчний ухаан
  • Эх нутаг-Монгол хүн
  • Эрдэм боловсрол-Монгол хэл гэсэн 5 өртөөгөөр аялан ёс суртахуунч, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээнд уриалан хөтлөх, эх орноороо бахархах, үндэсний  өв соёлоо эрхэмлэн дээдлэх талаар ойлголт мэдээллийг олж авах юм.
    ЗурагТайлбар
























Холбоотой сэдвүүд

зуслан сонгинохайрхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.