Техник технологи хөгжихийн хэрээр хүргэлтийн үйлчилгээ ч улам хөгжингүй болсоор байна. Үүний нэг нь такси үйлчилгээнд хувьсгал хийж байгаа Uber компанийн үйлчилгээ юм. Тэд уг үйлчилгээгээ хүмүүст ойр, өдөр тутмын амьдралд хэрэглэхүйц анхдагч хэмээн онцолжээ.

Дэлхийн хамгийн анхны нисдэг такси үйлдвэрлэгч Uber компани гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Elevate” бизнес эрхлэгчдийн хурал дээр “Uber Air” гэх нисдэг таксины дотор заслыг танилцуулжээ.

Uber Air нисдэг такси 4 хүний багтаамжтай. Үнэ өртөг нь нисдэг тэрэгтэй харьцангуй зардал бага гэдгээрээ онцлог. Уг таксины туршилтын нислэгийг ирэх жил Лос Анжелос хотноо хийж 2023 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Агаарын таксины хамгийн онцлог зүйл нь доторхи загвар нь юм. Уг такси нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү энгийн бөгөөд илүү тав тухтай. Нислэгийн өртөг 200-225 доллар орчим байхаар төлөвлөгджээ.

Uber агаарын таксины дотор засалд Франц улсын нисэх хүчний үйлдвэрлэлийн “Safran” компанитай хамтарч буй. Тухайлбал суудлын бүс, цэнэглэгч, дэлгэц, аяга тогтоогч зэргийг үйлдвэрлэжээ.

Суудал бүрийг цонхтой ойрхон, гаднах орчин шууд харагдахаар байрлуулах бөгөөд нам гүм, амар тайван зорчих бүх шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.