Өнөөдрөөс эхлэн баар, караоке зэрэг байгууллагууд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өчигдөр гаргасан захирамжид "согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болгосугай" гэжээ.

Харин шашин, сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болох аж.

Мөн тус захирамжаар тэнхимийн сургалтаас бусад сургалт, спорт заал, бассейн, бүжгийн клубыг нээхээр болсон. /Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./