Шувуудыг хамгаалах зорилготой цахилгаан шугамын оройд хамгаалалт хийлээ

О.Анужин
09 сарын 15, 2026

Шувуудыг хамгаалж, 15 аймгийн цахилгаан түгээх 69 шугам болон 26 мянга гаруй шонгийн оройг тусгаарлан хөндлөвч бүрээс хийлээ.


Цаашид бусад шугам, шонд хамгаалалт хийж, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Монголын шувуу хамгаалах төв”-ийн захирал П.Ганхуяг, төслийн менежер П.Амартүвшинтэй уулзаж, цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах ажлын үр дүнтэй танилцах үеэрээ тодотгов.

Шувуу чиглэлээр 2023 онд хийсэн судалгаагаар шугамын шонг бүрэн хамгаалснаар махчин шувууд цахилгаанд цохиулж үхэх нь 95 хувиар багасжээ. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг Монголын шувуу хамгаалах төвийнхөн онцолсон юм. Уулзалтын үеэр махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл, экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй талаар харилцан санал солилцжээ.


Монгол болтөв Азийнмахчин шувуудын чухал байршилбөгөөдтал хээрийн бүсэд тас, бүргэдийн төрөл олонтоо тааралддаг.Тухайлбал, бүргэд, харцага, сар, тас, ёл, шонхор зэрэгмахчин шувууны 40 гаруй зүйлбүртгэгдсэнбайдгийг Монголын махчин шувуудынсудалгаанд дурджээ. 

Холбоотой сэдвүүд

хамгаалалт шувуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.