Цэдэнбалын Цэрэндолгор
06 сарын 26, 2018
Сүүлийн үед Замын цагдаагийн газарт, тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэл, хэт чанга дуутай мотоциклтой холбоотой гомдол ирэх нь ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор ЗЦГ-аас гэнэтийн шалгалт хийхэд автомашиндаа зориулалтын бус тоноглолтой бүдүүн яндан суулгасан зөрчил нэлээд илэрч торгуулийн арга хэмжээ авсан байна. Хуулиар яндан, дуу намсгагч ажиллахгүй, зориулалтын бус дуу намсгууртай тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог ажээ. Стандартаас давсан дуу чимээтэй автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон иргэн мөн энэ төрлийн тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон албан хаагчийг 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг байна.
Сонирхуулахад Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар нийслэлийн чимээ шуугианы 30-40 хувийг автомашинаас гардаг аж.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.41] ・ 11 өдрийн өмнө Хариулах
Энэ чанга чанга дуутай Мотоцикл той залуучууд ихэнх нь гаж донтон зарим нь гомоо хүмүүс байдаг гэсэн үнэн юм шиг санагдсан тийм болоод амьнаасаа уйдсан байдаг юм байна үнэхээр хөөрүү, сагсуу явдаг үнэхээр ХҮМҮҮСИЙГ ЧАНГА ДУУГААР АЙЛГАЖ БАЙХДАА БАХ ТАВ НЬ ХАНДАГ ЭНЭ БАЛАЙНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГТ БАРИЖ АВААД ХОРИЖ ЭМЧИЛҮҮЛДЭГ ЮМУУ ЯАДАГИЙН Энийг цэгцэлмээр бна тэд нарын үхэхч яахав тэртэй тэргүй нийгмийн хог шаарууд гарзтай биш харин гайнуудаас болж зөндөө олон гэмгүй жолооч нар шоронд орж байгаа нь харамсалтай