Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Баруунтуруун шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхийг завдсан 05-84УНП улсын дугаартай микробус автомашиныг шалгаж, идлэг шонхор шувуу зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

Улмаар шонхор зөвшөөрөлгүй тээвэрлэсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгож, НМХГ, НБОГ, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран шувууг байгальд нь эргүүлэн тавьсан байна.