Японы сонгогчид өнцөг булан бүрээс саналаа өгч Ерөнхий сайд Шинзо Абэгийн Чөлөөт Ардчилсан нам болон тал нэгт Комейто намд парламентын доод танхимын суудлын ⅔-ыг өгчээ. Өөрөөр хэлбэл тэд хууль баталж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдэлтэй болж байгаа юм. Түүнчлэн Дээд танхимаас түдгэлзүүлсэн ямар ч хуулийн төслийг сэргээх эрхтэй. 

Шинзо Абэ Японы батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлэх гол санал кампанит ажилдаа тусгасан. Гэхдээ Комэйтогийн зүгээс эл асуудалд болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн билээ.

Япон улс Дэлхийн II дайны дараа Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, түүнээс хойш өөрчлөлт оруулаагүй. Дашрамд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх санал асуулга явуулахад дээд болон доод танхимын гуравны хоёр нь дэмжих ёстой аж.