Шинэ Зеланд улс коронавирусийг дотооддоо алдалгүй барьж чадсан 100 дахь өдрөө угтлаа. Тус улсынэнэхүү амжилт нь олны сайшаал хүртэж байгаа ч нөгөөтэйгүүр цаашид сэрэмжээ алдахгүй улам хичээх анхааруулга болж байна.

Дотоодоос бүртгэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол өнгөрөгч 5 дугаар сарын 1-нд буюу хөл хориог цуцлаад удаагүй байхад бүртгэгдсэн юм. 

Ням гарагийн байдлаар тус улсад коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй 4 өдөр болжээ.

Одоогийн байдлаар нийт 23 тохиолдлыг эмчилж байгаа ба бүгд тусгаарлалтанд байгаа юм.

Шинэ Зеланд улс нь вирус дэгдсэн 2 дугаар сараас хойш нийт тохиолдлын тоогоор дөнгөж 1219, амь насаа алдсан хүний тоо 22 л бүртгэгджээ.

Олон улс даяар вирустэй маш үр дүнтэй тэмцэж байгаа хэмээн сайшаагдаж буй тус улс 3 дугаар сард хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн ч одоо бол бараг бүхий л дэглэмээ цуцлаад буй. 

Хөл хориог эрт тогтоож, хилээ чангатгаж, үр дүнтэй эрүүл мэндийн зөвлөмж хүргүүлж, шинжилж, ойрын хавтлуудыг амжилттай илрүүлэн тогтоосоноор вирусийн тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулж байгаа аж.


Эх сурвалж: BBC