Шинэ Зеланд ирэх жилээс нэг удаагийн хуванцар уутыг хориглох болсоныг тус улсын засгийн газар мэдэгджээ. Орон нутгийн жижиглэн худалдаачдийг нэг удаагийн хуванцар уут өгөхийг зогсоохын тулд 6 сарын хугацаа олгоно, уг журмыг мөрдөхгүй аваас 100,000 ам.доллар (51000 фунт) хүртэл торгууль ноогдуулах гэнэ. "Бид нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг шатааж байна. Ингэснээр бид байгаль орчинд анхаарлаа хандуулж, Шинэ Зеландын унаган, ногоон гэсэн нэр хүндийг хамгаалах болно" гэж Ерөнхий сайд Жакинда Ардерн ярив. 

"Шинэ Зеландад жил бүр хэдэн зуун сая нэг удаагийн хуванцар уут хэрэглэдэг. Далайн эрэг, бүс орчиныг бохирдуулж, далай тэнгисийн амьдралд ноцтой хор хөнөөл учруулж буй учраас хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд хуванцар уутнаас өөр, сонголт хийх  шаардлага тулгарч байна. Шинэ Зеландын иргэд энэ асуудлыг шийдэхийг хүсч байгаа бөгөөд 65,000 хүн уг хоригыг дэмжин гарын үсгээ зурсан гэнэ. Шинэ Зеландын томоохон супермаркет сүлжээ, хэд хэдэн том жижиглэнгийн худалдаачид 2018 оны эцэс гэхэд нэг удаагын уутыг устгах болно гэжээ. 

Тэрээр 9-р сарын 14-ний өдөр иргэдийг засгийн газартай санал бодлоо хуваалцаж, энэ хоригийг хэрхэн хэрэгжүүлэх, засгийн газар шилжилтийн үед хүмүүст хэрхэн туслах боломжтой талаар ярилцахыг хүссэн байна. Дэлхий даяар 40 гаран улсад хуванцар уутыг хориглосон бөгөөд уг хоригыг хэрэгжүүлсэн анхны улс Бангладеш нь 2002 оноос тус хоригыг эхлүүлсэн бол 2003 онд Өмнөд Африк нэгдсэн байна.


Эх сурвалж: The Guardian