“National Geography” сэтгүүлээс “Байгаль дэлхий юу? Хуванцар уу?” гэх нэртэй аян зарлажээ. Хуванцар бүтээгдэхүүн нь байгаль дэлхийг маш ихээр бохирдуулж байгаа бөгөөд энийг нь хүмүүст ойлгуулахын тулд юм. Жил бүр дэлхий даяар 9 сая тонн хуванцар хог хаядаг байна. Энэ нь бидний байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа ажээ. 

Өдгөө дэлхийн олон улс орон хуванцрын замбараагүй хэрэглээнээс үүдэх хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлж байна. Ялангуяа далайд гарцтай, үйлдвэржсэн орнуудын хувьд, далай тэнгис дэх өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хуванцар хог хаягдал бол хамгийн санаа зовоосон асуудал болоод байгаа юм. Нэг л жишээ хэлэхэд, одоогоос нэг жилийн өмнө Норвегийн баруун эргээс олдсон халимны гэдэснээс Бергений их сургуулийн судлаачид 30 гаруй пластик хаягдал олсон талаар мэдээлж, олон нийтийг цочирдуулж байсан билээ.