Шинэ мянганы саятнууд ирэх 2022 онд илүү их крипто худалдан авах хандлагатай байна гэж  Америкийн CNBC телевизийн судалгаа харуулжээ.

Үл хөдлөх хөрөнгө оруулахгүйгээр хөрөнгө оруулж болохуйц хөрөнгө нь 1 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй шинэ саятнуудын 83 хувь нь крипто валют эзэмшдэг. Тэдний талаас илүү хувь нь нийт хөрөнгийнхөө тал хувийг крипто валютаар хадгалдаг гэсэн бол тэдний гуравны нэг нь нийт хөрөнгийнхөө дөрөвний гурвыг биткойноор хадгалдаг гэжээ.

Баялгийн менежментийн удирддаг фирмүүдэд шинэ үеийн харилцагчидтайгаа хэрхэн харилцахад багагүй асуудал тулгарч буй гэнэ. 

Учир нь шинэ мянганы саятнуудын крипто хөрөнгө хуучин уламжлалт аргаар баяжсан саятнуудтай харьцуулбал үнэмлэхүй их байгааг судалгаа батлан харуулжээ. Уламжлалт бизнес эрхлэгч саятнууд крипто валют түүний ирээдүйд эргэлзсээр байгаа бол шинэ үеийн залуу хөрөнгө оруулагчид аль эрт энэхүү зах зээлд хөл тавьж тэдний баялгийн гол эх үүсвэр болсон байна.


Одоо байгаа хувийн банкууд, баялгийн сангууд, зөвлөх үйлчилгээнүүд зэрэг бизнесүүд криптод итгэдэггүй, түүнд найдаж бүтээгдэхүүнээ эрсдэлд оруулахыг хүсдэггүй хуучин цагийн бизнесүүд юм. Харин шинэ үеийн үйлчлүүлэгчид крипто бүтээгдэхүүн, зөвлөгөөнд түлхүү анхаарал хандуулах болсон байна.