Peak.mn
05 сарын 22, 2025
"Даатгалын тухай ойлголт өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг эцэг, эхчүүд хүүхдүүддээ хэрхэн зөвөөр ойлгуулах талаар Мандал санхүүгийн нэгдлийн Маркетинг хариуцсан захирал Ш.Гантуяатай ярилцлаа.
Мандал эрсдэлийн сургуулиас хүүхэд багачуудынхаа бүтээлч байдлыг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг эрсдэлгүй аюулгүй нийгэмд өсөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сантай гар зургийн уралдаан зарлаад байгаа ажээ.
Эрсдэлээс хэрхэн сэргийлэхийг энгийн ойлгуулсан “Гүүмби Жүүмби” мэндэлсэн түүх
Монгол Улсад жил бүр 40 мянган хүүхэд сэргийлэх боломжтой осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. 40 мянга гэдэг бол 20 сургууль дүүрэн хүүхэд гэсэн үг. Төсөөлөхөөс ч хэцүү тоо байгаа биз.
Манайх даатгалын компани учраас энэ аймшигтай осол, эрсдэлийг талаарх мэдээг өдөр сонсож байдаг. Ялангуяа хүүхдэд учирч байгаа эрсдэлүүдийг сонсоод зүрх шимширдэг. Бидний гол зорилго бол нийгэмд учир байгаа эдгээр эрсдэлийг бууруулах юм.
Хүүхдийг бид цаг үргэлж харж чадахгүй шүү дээ. Бидний хараагүй үед ч учирч болох эрсдэлүүдээс бие даагаад урьдчилан сэргийлж чаддаг байх хэрэгтэй. Ийм л санаа сэдлээр бяцхан үрсээ эрсдэлийн боловсролтой болгох гэж “Мандал” эрсдэлийн сургуулийг байгуулж нийгмийн хариуцлагын хүрээнд 10-аас доош насны хүүхдэд зориулсан “Гүүмби Жүүмби” гэж хүүхэлдэйн киног бүтээсэн.
Өнгө нь хүүхдийн хараанд ээлтэй, монгол контент учраа хүүхдүүд үзэх маш их дуртайв Цэцэрлэгийн багш нар яг л ийм мэдээллийг хүүхдүүдэд өгмөөр байдаг юм гэж талархан хүлээн авсан.
Гадны улс орнууд энэ тал дээр ирээдүйдээ анхаарч, ач холбогдол өгч эрсдлийн боловсролын хөтөлбөртэй байдаг.
Хичээл үзэхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Гүүмбий Жүүмбий хүүхэлдэйн киног хүүхдүүддээ 2, 4, 6 настайд нь үзүүлж байсан юм. 5-6 жилийн дараа одоо харахад бүс зүүх нь манай хүүхдүүдэд хэвшил болжээ.
Анх хүүхдүүдээ машинд суулгаад, бүсийг нь зүүлгэсэн ч явдал дунд хүүхдүүд тайлчихсан байдаг байв. Тэгээд л “Бүсээ хийгээрэй” гэсэн байнгын бүсний асуудалтай байдаг байлаа. Энэ хүүхэлдэйн киног үзүүлснээс хойш хүүхдүүд маань машинд суугаад л өөрсдөө, санаачилгаараа бүсээ зүүдэг маш амар болсон. “Бүсээ зүүхгүй бол Гүүмби, Жүүмби” шиг цонхоор үсрээд явчихна. Ёоёо болно, тийм ээ” гэдэг.
Хүүхэдтэйгээ цуг суралцаж ирээдүйд нь бэлдэх үнэт мөчүүд
Эрсдэлийн талаарх мэдлэг, боловсролыг хүүхдэд хэдэн настайд нь олговол илүү үр дүнтэй гэж үзэж байна вэ гэж эцэг эхчүүд асуудаг. Аль болох багад нь эрсдэлийн хичээлүүдийг үзүүлчихвэл амьдралд эрсдэл гэдэг зүйл тохиолддог, гэхдээ үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн ойлголт далд ухамсарт суудаг.
Эрсдэлийн талаар ярихад манай монголчууд “муу ёр, битгий муу амлаад бай, битгий муу юм дуудаад бай” гэдэг. Энэ бол харанхуй, бүдүүлэг, боловсролгүй байх үеийн яриа шүү дээ. Орчин үед хүүхдэдээ мэдлэг боловсролыг нь олговол учирч байгаа энэ их эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг дэлхий даяар аль хэдийнэ шинжлэх ухаанаар батлагдчихсан.
Гүүмбий Жүүмбий хоёр эрсдэл гэж юу болох тал дээр энгийн ойлголт өгч байгаа хэрэг. Энэ бол ерөөсөө муу ёр биш. Осолдож байгаа бичлэгүүд үзээд, тэрнээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдэдээ зааж өгнө гэдэг муу юм дуудаж байгаа юм биш. Харин ч танай хүүхдэд ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлж байгаа арга хэмжээ юм шүү.
Бид нар сүүлийн 4-5 жилд 30 мянга гаруй хүүхдэд Гүүмби, Жүүмби хүүхэлдэйн киног үзүүлж, эрсдэлийн боловсрол олгоод байна. Та ч хүүхдэдээ энэ хичээлийг үзүүлээрэй. Үнэ төлбөргүй, нэвтэрч үзэхэд маш амархан линк дээр дарахад л болно.
Ширээн дээр байгаа эмийг асуулгүй уувал яах вэ? , Цонхоор толгойгоо гаргаж тонгойвол яах вэ?, Дугуй унаж байх үедээ юу анхаарах вэ? Зам хөндлөн гарахдаа яагаад заавал ногоон гэрлээр гарах ёстой юм? гэх мэт өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг хүүхдийн өөрийнх нь хэлээр ойлгуулдгаараа онцлог.
Нөгөө талаас хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх боломж гэж харж болно. Гүүмби Жүүмбигийн адал явдлыг хамтдаа үзэж, харилцан ярилцаж үзээрэй. Хүүхдэд зориулсан контент учраас томчууд бидний "Гарцгүй газраар битгий гар, суудлын бүсээ зүү" гэж үглэснээс илүү хүүхдэд ойлгомжтой тусдаг.
10 сая төгрөгийн шагналтай зургийн уралдаан зарлалаа
Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Энэ баярт зориулаад Мандал санхүүгийн нэгдлээс “Инвестмент экспо” арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Эцэг эхчүүдэд сануулахал Мандал эрсдэлийн сургуульд байгаа гурван хичээлийг үзээд 10 сая төгрөгийн шагналын сантай зургийн уралдаанд оролцох боломжтой.
Бид 200 гаруй хүүхдэд шагнал авах боломж бүрдүүлсэн. Шагналыг энэ сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд болох ”Инвестмент экспо” арга хэмжээний үеэр гардуулна.
Гар зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг линк дээр дарж авна уу.
https://www.facebook.com/mandalschool
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.22] ・ 2025.06.08 Хариулах
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00