Хүмүүс архийг нээж, хэрэглэж эхэлснээс л шарталтын асуудал үүссэн. Түүнээс хойш бүхий л цаг үед шарталтын эсрэг үйлчлэх аргуудыг эрэлхийлжээ. 

Энэ удаа бид түүхэн дэх шарталтын эсрэг хамгийн этгээд аргуудыг хүргэж байна.


Хонины даршилсан нүд

Ихэнх улсад шарталтын эсрэг даршилсан зүйлс идэж, уухыг санал болгодог. Польшид л гэхэд шууд дарсан өргөст хэмхний шүүс уухыг зөвлөдөг. Харин Чингис хааны үеийн Монголчууд энэ аргыг илүү боловсронгуй болгосон нь өглөөний цайндаа хонины даршилсан нүд иддэг байжээ. 


Өөрийн хөлсийг долоох

Толгой эргүүлэм шарталтын эсрэг үйлчлэх цорын ганц арга бол өөрийн хөлсийг долоох гэж ууган америкчууд итгэдэг байжээ. Яг яаж долоох вэ гэвэл эхлээд та дасгал хийх хэрэгтэй. Тэгээд хөлөрвөл өөрийн хөлсийг долоож, шимээд нулимж хаях хэрэгтэй аж. Нулимахгүй бол уг арга үйлчилдэггүй гэнэ. Мөн залгичихвал бүр ч үр дүнгүй гэж үздэг байна. 


Нимбэгтэй суга

Пуэрто Рикод хүмүүс шоудахын өмнөх өдөр зүсэм нимбэгийг сугандаа хавчуулдаг байжээ. Зарим нь үүнийг уламжлахдаа нимбэгийг зөвхөн хундага барих гарынхаа суганд хавчуулах ёстой гэжээ. Энэ аргаа тэд шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тайлбарлахдаа биеийн шингэнийг нөхдөг гэж үзэв.


Нойтон элсэнд булуулах

Ирланд домогт “шарталтаас өөрийгөө ангижруулмаар байвал гол руу явж, өөрийгөө элсэнд бул” гэж сургадаг байжээ. Цаад учир нь юу гэвээс энэ арга нь хүний эд эсийг амрааж, цусыг тогтвортой эргэлдүүлэх нь хүйтэн шүршүүрт орох шиг үйлчилгээтэй гэнэ.


Кока кола ба сүү

1930 оны үеэр Нью-Йорк хотын Риц Карлтон зочид буудал сүүг колатай холин үйлчилдэг байжээ. Тэдний ахлах бармен нь үүнийг уусан хүн хэсэг хугацаанд унтаж сэрээд л шинэ хүн болсон мэт болно гэж хэлдэг байв.


Эх сурвалж: MentalFloss