АТГ-аас өчигдөр нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. 

Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй АТГ-аас өгнө гэдгээ мэдээллээ.