Персийн хаант улс эмэгтэйчүүдийн машин барихыг хориглодог цорын ганц орон. Энэ өдрийг хүртэл зөвхөн эрчүүдэд жолооны үнэмлэх олгож, машин барьсан эмэгтэйчүүдийг барьж, торгодог байв. Үүнийг цуцалсан явдлыг саудын арабчууд болон гаднын улс орнууд ихээхэн сайшаасан юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэсэн эерэг алхам гэж үзсэн. 

Сайн дурын ажилтан Сахар Насифф “Би баярласандаа үсчиж, бүжиж байлаа. Би одоо мөрөөдлийнхөө машин Мустангаа авна. Хар, шар өнгөтэйг” хэмээн BBC-д сэтгэгдлээ хуваалцав. Хаант улсын хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдэд машин барих зөвшөөрөл олгуулахаар маш олон жил хөдөлмөрлөсөн. Үүнээс болж хэд хэдэн эмэгтэйг торны цаана суулгасан юм. Араб гэр бүлүүд тус хуулиас болж жолооч хөлсөлдөг байсан.