Peak.mn
05 сарын 26, 2022
Стэнфордын судлаачид шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нарны хавтанг зохион бүтээжээ.
Өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэгдсэн эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бүх нарны хавтангуудын нэг нь ч шөнийн цагаар ажилладаггүй. Энэхүү судалгаа нь шөнө ч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон юм.
Стэнфордын судлаачид “radiative cooling” (цацрагийн хөргөлт) гэж нэрлэгддэг процессыг ашиглан энгийн нарны хавтанг шөнийн цагаар бага хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай болгон өөрчилжээ.
Төслийн ахлах судлаач Шанхуй Фан “Бид нарыг сэргээгдэх эрчим хүчний чухал нөөц гэж үзэх хандлагатай хэвээр байна. Гэвч "Сансар огторгуйн хүйтэн орон зай нь сэргээгдэх эрчим хүчний маш чухал нөөц юм." гэж хэлжээ.
Эх сурвалж: CNET
Х.Даваахүү
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.