“Samsung” 6G сүлжээг хөгжүүлэх судалгааны төв нээжээ


06 сарын 04, 2019

СӨҮЛ. /Yonhap/. Харилцаа холбооны зургадугаар үеийн “6G сүлжээний үндсэн технологийг хөгжүүлэх судалгааны төвийг нээсэн тухайгаа Samsung компаниас мягмар гарагт олон нийтэд мэдээлжээ.

Samsung Research” судалгаа, боловсруулалтын байгууллага нь гар утасны сүүлийн үеийн технологи, харилцаа холбооны дараагийн үеийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. 5G” сүлжээ эхний зах зээлүүддээ нэвтэрч, дэлхийн олон орны гар утасны сүлжээнд “4G LTE” сүлжээг ашиглаж буй энэ үед “6G” сүлжээг хөгжүүлэх нь “Samsung” компанийн урт хугацааны бизнес төлөвлөгөөний нэгээхэн хэсэг ажээ.

Samsung” компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн анхны “5G” сүлжээг дэмждэг “Galaxy S10 5G” ухаалаг гар утсыг худалдаанд гаргасан юм. Ташрамд дурдахад, БНСУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч "LG” компани Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэй хамтран “6G” технологийг хөгжүүлэх лабораторийг Тэжон хотод өнгөрсөн нэгдүгээр сард нээсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

samsung 6g

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.